Монгол хэл

2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт

А хувилбар

Тал

Тал хязгааргүй хөхөртөн мануурна. Эхлэл нь хаа юм, төсгөл нь хаа ч юм. Ташуухан гийх өглөөн нарны тунгалаг туяа ээвэр хондонд хаваржиж бүхий хот айлыг гийгүүлнэ. Малын уур униартай нийлэлдэн, гарын алга шиг хонхор газарт бялхсан туяан дундаас цэв цэнхэр багана ганжирлан, тэнгэр тулах нь гэрийн утаа буюу сайхан өдөр болох нь ээ.

Тал хязгааргүй ногоорон мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм. Жин үдийн нар цэцгийн гэсэр, өвсний үзүүр бүхнийг чанх дээрээс нь алаггүй гийгүүлж, улайдсан чулуу ухаа ягаанаад минчийлдэх агаад гагцхүү худгийн хүйтэн усанд ширэн ховоо л нэг гал халууныг эс ажран буй за.

Тал хязгааргүй ухааран мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм. Үдшийн тэнгэр тэгнүүрдэн бүхий шар дэнж дээгүүр хэсэг адуу дэргэн айсуй бөгөөд олон малын хөлд гишгэгдсэн таанын аагь талын тэнгэрийг согттол анхилах нь нэн таатай.

Тал хязгааргүй цайвалзан мануурна. Эхлэл нь хаа юм, төгсгөл нь хаа ч юм. Одод тэнгэртээ жирвэгнэлдэж, цасны илтэс басхүү одны туяанд гялтганана. Битүү цагаан тал шөнөөр ч өөрөөсөө гэгээ татуулан, өвсний толгойд цан молцоглож, цэцгийн дэлбээ талстан бурзайжээ. Морин туурай шажиг шужиг гэн, мөнөөх талын хүний танил дуу аниргүй шөнийн харанхуйг алгуураар дүүргэн сүлж айсуй. /Г.Мэнд-Ооёо/

Үгийн утгыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

  • 1. мануурна а. Цэцгийн доторх үс мэт юм.
  • 2. хонд b. тэнгэр нүсэр харагдах байдал
  • 3. гэсэр c. бог мал зэргийг арчлах бууц хэвтэр
  • 4. тэгнүүрдэн d. Униар будан дунд үргэлжлэн манарах
  • A. 1a, 2b,3c,4dB. 1d,2a,3c,4bC. 1c,2d,3b,4a
  • D. 1d, 2c,3a,4bE. 1b,2a,3d,4c

Цогцолборуудыг өнгөөр зөв дараалуулсныг сонгоорой.

  • A. хөх, ногоон, ухаа, цайвар B. цайвардуу, хөхөвтөр, улаавтар
  • C. цэнхэр, улаан, ногоон, цагаан D. боровтор, ногоон, шар, цайвардуу
  • E. цайвалзсан, хөхөрсөн, ногоорсон, ухаарсан

Эхийн цаг хугацааны уялдаа холбоог олоорой.

  • A. өглөөн нар, үдшийн тэнгэр, жин үдийн нар, одод жирвэгнэлдэж
  • B. өглөөн нар, жин үдийн нар, үдшийн тэнгэр, одод жирвэгнэлдэж
  • C. өглөөн нар, жин үдийн нар, үдшийн тэнгэр, шөнөөр ч гэгээ татуулан
  • D. шөнөөр ч гэгээ татуулан, үдшийн тэнгэр, өглөөн нар, үдшийн тэнгэр
  • E. шөнөөр ч гэгээ татуулан, жин үдийн нар, өглөөн нар

Эхийн сэдвийг түлхүүр үгсээр зөв тодорхойлсныг олоорой.

  • A. тал, ухааран, ногоорон, хөхөртөн, цайвалзан, адуу, ус, илтэс- улирал ба хүн
  • B. тал, хөхөртөн, ногоорон, ухааран, цайвалзан, утаа, ховоо, адуу, хүн – улирал ба ахуй
  • C. эхлэл, хөхөртөн, ногоорон, ухааран, мануурна, чулуу, гэсэр, адуу- улирал ба мал
  • D. хавар, өвөл, хот айл, өвс, багана, нар, одод, аагь, туурай- эхлэл ба төгсгөл
  • E. хавар, зун, одод, адуу, гэгээ, илтэй, хүн, гэгээ, цан- төгсгөл ба өвөл

Эхийн сэдвээс гол санааг зөв дүгнэснийг сонгоорой.

  • A. Төрөх, үхэх нь үнэн гэсэн амьдралын жам ёсны илэрхийлэл
  • B. Дөрвөн улирлын жам болоод тал нутгийн дүрслэл
  • C. Хүний гадаад, дотоод шинжийг дүрсэлсэн хөрөглөл
  • D. Дөрвөн цагийн эргэлт болоод тал нутгийн ахуйн зураглал
  • E. Хүний амьдралын чөлөө учрал дах бясалгал

“гийгүүлнэ, бялхсан, ганжирлан, тэгнүүрдэн, анхилах нь, гялтганана, гэгээ татуулан” гэсэн үгс эхийн найруулгад ямар өнгө аяс илэрхийлж байна вэ?

  • A. гэгээн, гуниглуун B. энгийн ерийн C. эгэл даруухан
  • D. санан дурссан E.эрхэмсэг тансаг
  •  

Тонгоргох хувилгалаар бүтсэнийг олоорой.

  • A. эс ажрах буй за B. хөлд гишгэгдэх C. ташуухан гийх
  • D. улайдсан чулуу E. тэнгэр тулах нь

“Одод тэнгэртээ жирвэгнэлдэж, цасны илтэс басхүү одны туяанд гялтганана” гэсэн өгүүлбэрээс "од"-той уялдах утгын холбоог зөв тогтоосныг олоорой.

  • A. одод гялтганаж, одод жирвэгнэлдэнэ B. одод жирвэгнэлдэж, цасны илтэс гялтганана
  • C. одод жирвэгнэлдэж, басхүү гялтганана D. тэнгэртээ жирвэгнэлдэж, илтэс гялтганана
  • E. одод жирвэгнэлдэж, одны туяанд гятлганана

Холимог нийлмэл өгүүлбэр дэх “туяа” гэсэн үгийг тодотгон дэлгэрүүлсэн гишүүн өгүүлбэрийг олооорой.

  • Малын уур униартай нийлэлдэн, гарын алга шиг хонхор газарт бялхсан туяан дундаас цэв цэнхэр багана ганжирлан, тэнгэр тулах нь гэрийн утаа буюу сайхан өдөр болох нь ээ.
  • A. гарын алга шиг хонхор газарт бялхана B. малын уур униартай нийлэлдэн
  • C. тэнгэрт тулах нь гэрийн утаа D. сайхан өдөр болох нь ээ
  • E. цэв цэнхэр багана ганжирлан

Онцолсон өгүүлбэрүүд утгын ямар харьцаанд байна вэ?

  • Жин үдийн нар цэцгийн гэсэр, өвсний үзүүр бүхнийг чанх дээрээс нь алаггүй гийгүүлж, улайдсан чулуу ухаа ягаанаар минчийлдэх агаад гагцхүү худгийн хүйтэн усанд ширэн ховоо л нэг гал халууныг эс ажран буй за.
  • A. “чулуу”, “ховоо” гэх үгс нь эд юмсыг нэрлэж байгаа учир зүйлчилсэн утгатай
  • B. “ухаа ягаан”, “гал халуун” гэх үгс нь шинжийг илтгэж байгаа учраас ойролцоо утгатай
  • C. “минчийлдэх” нь халуун, “эс ажран буй за” нь хүйтэн гэсэн утга илтгэх тул эсрэг утгатай
  • D. “жин үд”, “чанх дээрээс” гэх үгс нь орны тухай илтгэх тул ойролцоо утгатай
  • E. “цэцгийн гэсэр”, “өвсний үзүүр” гэх үгс нь бүхлийн хэсэг тул төсөөт утгатай

“тэнгэр согттол анхилах” гэсэн дүрслэлийн далдалсан утгыг зөв тайлбарласныг сонгоорой.

  • A. “согттол анхилах” гэсэн үйлийг эсрэг утгаар илэрхийлж, шүүмжилсэн тул егөөдөл
  • B. монголчууд шүтлэгтэй учир “тэнгэр”-ийг дээр оршин байдаг гэсэн утгаар нь бэлгэдсэн бэлгэдэл
  • C. “анхилах” гэдэг үйлийг товойлгон тодруулах зорилгоорр “согтох” гэдэг үгэнд утга шилжүүлэн адилтгасан адилтгал
  • D. малын хөлд гишгэгдэж бяцарсан тааны аагь нь илүү их үнэртэхийг амьдчилан тойруулсан
  • E. “тэнгэр” гэдэг үгийн том их гэсэн утгыг илрүүлэх зорилгоор “согтох” гэдэг үгээр шилжүүлсэн нь багасгал

“гарын алга шиг хонхор газарт” гэсэн адилтгал ямар утга илтгэж байна вэ?

  • A. орны утга B. цагийн утга C. шалтгааны утга
  • D. зорилгын утга E. болзлын утга

“молцоглох” гэсэн үг эхэд ямар утгаар орсон бэ?

  • A. модонд асаж сагсайн ургах B. юманд могой мэт тушгиран тоглох
  • C. бөөрөнхий хэлбэртэй болж зүүгдэн хөлдөх
  • D. өвс ургамалд наалдан ширэлдэх E. нэг хэсэг нь цухуйн харагдах

“таанын агь талын тэнгэрийг согттол анхилах нь нэн таатай” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг “үнэртэх нь” хэмээх үгээр соливол найруулгад ямар өөрчлөлт гарах вэ?

  • A. хүндэтгэлийн утгатай болно B. найруулгын ерийн зэрэгтэй болно
  • C. найруулгад өөрчлөлт гарахгүй D.найруулгын доод зэрэгтэй болно.
  • E. найруулгын дээд зэрэг хэвээр байна.

“жин үдийн” хэмээх үгийн утгыг зөв тайлбарласныг олоорой.

  • A. их үдээс хойших хугацаа B. бага үд болж байгаа хугацаа
  • C. их үд болж байгаа хугацаа D. бага үд, их үдийн хоорондох хугацаа
  • E. бага үдээс өмнөх хугацаа

“тал шөнөөр ч өөрөөсөө гэгээ татуулан” гэснээс онцолсон үгийн тэг бүтээврийг олоорой.

  • A. –ийн B. –ийг C. –ыг D. –ын E. -г

“шөнийн харанхуйг алгуураар дүүргэн сүлж айсуй” гэснээс онцолсныг соливол аль нь тохирох вэ?

  • A. –сээр B. –вөл C. –вч D. –лгүй E. -сэн

Утгаараа тохирохыг сонгоорой.

  • ....................................... хүн эхийгээ ч эс хайрлана, юуг ч эс хайрлана.
  • A. Эх орноо хайрласан B. Эх орноо хайрламагц
  • C. Эх орноо эс хайрласан D. Эх орноо эс мартсан
  • E. Эх орноо хайрлахад

“хэцүү, бэрх” гэсэн утгатай хэлцийг үг нөхөж бүтээгээрэй.

  • Алганы хонхорхой ..............................
  • A. зажлах B. хазах C. залгих D. таслах E. зуух

Тохирохыг сонгож нөхөөрэй.

  • Айхавтар ......................... ах дүү нар байлаа.
  • Адалж хүмүүс тэднийг Харамчийнхан гэдэг байлаа.
  • A. гар зөөлөнтэй B. гар султай C. гар сайтай
  • D. гар чангатай E.гарын дүйтэй

Аль хэсгийн өгүүлбэрт таслал тавих вэ?

  • A. Би ахын өгсөн номыг авлаа шүү B. Би номыг авлаа шүү
  • C. Би авлаа шүү ахын өгсөн номыг D. Ахын өгсөн номыг би авлаа шүү
  • E. Би авлаа шүү

“оно+ш+л+гоо” гэснийг зөв залган бичсэнийг олоорой.

  • A.оношлогоо B. оношилгоо C. оношолгоо D. оншилгоо E.оношил

“заахын тийн ялгалын “-г” нөхцөлийг хэлний угийн “н” гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгана” гэсэн дүрэмд тохирохыг олоорой.

A.далайг туулъяB. агшинг дурсъя C. морийг уургалъя

D. самбарыг арчих E. чимээг сонсох

“бод” язгуураас бүгд үг бүтээх дагавартай хэсгийг олоорой.

  • A. –л, -лого, -лт, -мж B. –л, -лого, -лт, -оод C. –л, -сон,-лт, -лого
  • D. –л, -лого, -в, -мж E. –л, -лого, -в, -ын

“нар шарах нь ээ” гэснээс онцолсон баймж бүтээврийн утгад тохирохыг олоорой.

  • A. боломжийг батлах B. онцлох утгатай C. багасган адилтгах
  • D. ерөнхийлөн асуух E.үгүйсгэх утгатай

Ж.Саруулбуян “Бодончар богд” өгүүллэгтээ “Тэр урагт үл тооцогдон ах нартаа адлагдан хөөгдсөндөө нэг их гутарсан ч үгүй. Харин ч ухаан тэлүүлж, нэгийг бодон хоёрыг эрэгцүүлэх хугацаатай боллоо гэж тайвширна.” гэж өгүүлжээ. Онцолсон хэллэгт дүйх утгатай/Монголын нууц товчоо/-г сонгоорой.

хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэв B. тэр урагт эс тооцогдон

C. гол дайрт, годил сүүлт орогшинхул морио унав

D. үхвэл үхье, амьдарвал амьдаръя даа E. мөчир бүрээс мөч гуя өлгөв

үг сонгож, тодорхойлолтыг гүйцээгээрэй.

  • ............... гэдэг харамсах, гашуудах сэтгэлийг маш хурц илэрхийлсэн, хошин шог жүжгийн эсрэг хандлагатай байдаг.
  • A. хошин шог жүжиг B. инээдмийн жүжиг C. драмын жүжиг
  • D. телевизийн жүжиг E.эмгэнэлт жүжиг

Зохиолын үйл явдал өрнөсөн цаг үеийг олоорой.

  • Хичээлийн байрны цагаан ханан дээр сурагчдын дүрэм, пионерын тангаргийг алтан үсгээр хичээнгүйлэн бичээд, самбарын дээд талд Лениний зургийг хадаж дор нь “Сур сур бас дахин сур” гэж хооронд нь таслал тавин бичжээ.
  • (П.Лувсанцэрэн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужаас)
  • A. социалист нийгмийн үе B. манжийн дарлалын үе
  • C. эрх чөлөөний хөдөлгөөний үе D. ардын хувьсгалын үе
  • E. ардчилсан хувьсгалын үе

Д.Мягмарын “Үер” туужийн үйл явдалтай холбож, эшлэлд ямар утга илэрхийлснийг сонгоорой.

  • Орчлон ертөнц түм буман жил эргэлдсэн хуучин замаараа тэнхлэгээ тойрон эргэсээр.....
  • A. амь амьдралаа бодсоор явна B. хугацаа мөнхөд үргэлжилдэг
  • C. амьдралын зам бартаатай байдаг D. амьдарлын зам дардан байдаг
  • E. амьдрал мөнхөд тасралтгүй үргэлжилдэг

“Нарангэрэл дагины тууж”-ийн сэдэв, утга санаатай холбон хам сэдвийг олоорой.

  • Сэдэв
  • Утга санаа
  • Нигүүлсэнгүй сэтгэлийн тухай
  • Бусдыг хайрлах, энэрэх нь өөрийн бие сэтгэлийн зовлонгоос хүчтэй.

A. нийгмийн B. соёлын C. түүхийн D. гүн ухааны E.улс төрийн

Өгүүлбэрийг уншаад, онцолсон үгийн утгад тохирохыг сонгоорой.

  • A.B. C. D. E.

 

 

 

 

Г гэсэнд тохирохыг нөхөөрэй.

  •  
  • A. B. C. D. E.

 

 

Зөв харгалзуулсныг олоорой.

  •  
  •  
  •  
  •  
  • A.1a,2b,3c B. 1c,2a,3b C. 1a,2c,3b D. 1b,2a,3c E.1c,2b,3a

“Үгийн үндэс нь “л” гийгүүлэгчээр төгсөж, нөхцөл нь хувилгагч үсгээр эхэлж байгаа учир “у”-аар холбоно” гэсэн дүрмээр бичихийг сонгоорой.

B. C.D. E.

  •  

 

 

“Модоо тарья” гэсний онцолсон үгийн тэг бүтээврийг олоорой.

  • A.B. C. D. E.

 

 

A. Өвс авав B. Ивээс авах C. Өвс авна уу D. Элс авах E. Өвс авах

 

A. оюуB.оюун C. охь D. уг E. огь

Зарим гадаад үгийн “у” үсгийг монгол бичигт “ү” үсгээр бичдэг зүй тогтлоор “вирус” гэсэн үгийг зөв бичсэнийг олоорой.

  • A. B. C. D. E.

 

 

 

“гийгүүлэгч+эгшиг+ гийгүүлэгч”-ээс бүтсэн бүтээврийг сонгоорой.

  • A. B. C. D. E.

 

 

  •  

Зөв харгалзуулсныг олоорой.

  • 1. 2. 3
  •  

 

 

 

A. 1c,2a,3bB. 1b,2a,3c C. 1a,2c,3b D. 1b,2c,3a E. 1c, 2b, 3a

 

 

 

Хоёрдугаар хэсэг. Харгалзуулах даалгавар

2.1 Уншаад зөв харгалзуулаарай.

A. B. C. D. E. 1. 2. 3. 4. 5.

 

 

 

 

 

 

 

2.2 Нэг төрлийн дүрэмд хамаарахыг харгалзуулна уу.

A. хүсье, очъё 1. Сольж, горьгүй

B. номло, савла 2. Авч, өгч

C. хоногийн, самбараар 3. Таая, сойё

D. сорил, захидал 4. шатрыг, үзгээр

E. хүсэж, нотолж 5. тусал, цүнхэл

 

2.3 Онцолсон хэлцийг утгатай нь зөв харгалзуулаарай.

A. Алга дарам газраас эх орон минь эхэлдэг гэж би боддог. 1. Зорилгын утга

B. Нүд ирмэхийн төдийд амьдрах насандаа ихийг сурч мэдээрэй. 2. Шалтгааны утга

C. Болормаагийн нар гарч уйтгарлахыг мартана. 3. Цагийн утга

D. Зээр гүйцэмгүй уудам талаар 4. Үйлийн дүр

Зуузай холбон давхиж явна. байдлын утга

E. Тэр ав аянаас хойш Анутай хувь заяагаа холбоно гэж бодлоо. 5. Хэмжээ заасан утга

2.4 Зохиолын эшлэлийг онцлог шинжтэй нь зөв харгалзуулаарай.